/2021.12.30/ Ардчилсан намын гишүүд төрийн ордноос мэдээлэл өглөө.
АН-ын дарга С.Эрдэнэ:
- Жагсаал цуглааныг зохион байгуулахаас өгсүүлээд иргэдтэй харилцаж байгаа харилцааны асуудал, эрх чөлөөг хамгаалах тал дээр явуулж байгаа төрийн бодлого байхгүйтэй адил байна. Харин эсрэгээрээ, иргэний үг хэлэх, эрх чөлөөнд халдаж хязгаарласан чиглэл ажиглагдаж байна.
Тиймээс бид иргэний үзэл болдоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатад өгч байна. Цагдаа хүчний байгууллагынхан эрх баригчдыг хамгаалах бодлого явуулж байна.
Цар тахалтай холбоотой хуулийн хугацааг сунгалаа. Энэ асуудал дээр нийгэм эдийн засгийн хүндрэлийг арилгах болдогыг АН дэмжиж байна. Харин иргэний эрх чөлөөг хязгаарласан, ажил бизнес эрхлэх нөхцлийг хязгаарласан байдлыг дэмжихгүй.
Цаашид АН идэвхтэй сөрөг хүчний байр сууринд ажиллахаа онцолж хэлье. 2022 он хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан жил байх болно" гэв.