Энэ жил 214 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил 214 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулжээ

/2021.12.30/ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол болж байна. Тус сонсголыг НөүДабльСтандарт жагсаалын төлөөлөгчид "Иргэд анхаарал хандуулах завгүй, баярын өмнө хийж байгааг эсэргүүцэж, хугацааг хойшлуулах шаардлага" хүргүүлсэн ч ийнхүү өнөөдөр эхэлсэн юм.

Нийт 18 оролцогч бүртгүүлж, үүнээс 10 нь иржээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

- Сонсгол хиймээр байна гээд уриалга, хүсэлт гаргаад байсан иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ирсэнгүй. Хэвлэлээр янз бүрийн юм ярьдаг ч, хуулийн хэрэгжилтийн талаар ярья гэхэд ирэхгүй байна.

Хурандаа Л.Нямдаваа:

- Тайван жагсаал цуглаанд нээлттэй хүндэтгэлтэй ханддаг болохоо илэрхийлье. Судалгаагаар 2017-2021 онд нийт 983 удаагийн жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Үүнээс

  • 2017 онд 128
  • 2018 онд 180
  • 2019 онд 206
  • 2020 онд 255
  • 2021 оны арванхоёрдугаар сарны 20-ны байдлаар 214 удаагийн жагсаал цуглаан зохион байгуулсан нь бүртгэгдсэн байна.

Үүнээс үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд зохион байгуулсан жагсаал цуглаан жилд дунджаар 127 нэгжээр өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

Б.Дэлгэрсайхан: Цар тахлын хуулийг сунгах нь зөв
Б.Дэлгэрсайхан: Цар тахлын хуулийг сунгах нь зөв
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.