“Ногдол ашиг хүртэх хугацаа наашлах эсэх нь 4.1 тэрбум ам.долларын зээлээс хамаарна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ногдол ашиг хүртэх хугацаа наашлах эсэх нь 4.1 тэрбум ам.долларын зээлээс хамаарна“

/2021.12.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Оюутолгойгоос Монгол Улсын хүртэх үр ашгийн хугацаа наашлах юм уу.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойгоос хүртэх үр ашиг Дубайн 4,1 тэрбум долларын зээлээс болж хойшилсон. 2023 он байсныг 2037 он болгосон. Дээрх 4,1 тэрбум төгрөгийн зээлийг яах вэ гэдгээс шалтгаална. Манайх тодорхой хэсгийг нь ашиглаагүй гэсэн аудитын дүгнэлт гарч зээл тэглэх боломж гарах юм бол ОТ-оос бидний хүртэх үр ашгийн хугацаа наашилна. Хэрэв тэглэхгүй бол наашлахгүй. Манайхан зээл авахгүй байна гээд байгаа. Үүн дээр их гайхаж байна. Хэрэв бид ахиад зээл авах юм бол ногдол ашиг хүртэхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Оюутолгойн төслийг зөвхөн мөнгө гэж харж болохгүй. Бид өнөөдөр ганцхан улсаас хамаатай байна. Маш олон зээл авч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалт гэдэг эдийн засагт үр ашигтайгаас гадна улс орны аюулгүй байдлын баталгаа юм.

Энэ онд манай улсад 102,408 автомашин шинээр бүртгүүлжээ
Энэ онд манай улсад 102,408 автомашин шинээр бүртгүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.