Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг аварчээ

/2021.12.30/: Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Бетон гүүр” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан гэх дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Грейс” загварын автомашин, Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-гийн “Марк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн. “Марк-2” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Лүн сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Фото: Монголын гайхамшигт байгаль
Фото: Монголын гайхамшигт байгаль
 
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.