/2021.12.30/: Нийслэлд өглөөний 07 цаг 30 минутын байдлаар ихэнх байршилд агаарын бохирдол өндөр байна. Галлагааны улирал эхэлснээс хойш Хайлааст, 1 дүгээр хороолол, Дамбадаржаа, Баянхошуу, Зурагт гэх байршлуудад агаарын бохирдол тогтмол өндөр зааж байна.
Өнөөдөр зааж байгаа агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 26.5 дахин их байна.
Агаарын бохирдол өндөр байгаа байршлууд дахь иргэд дараах зөвлөмжийг дагаж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай.
Зөвлөгөө
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Эх сурвалж: iqair.com, agaar.mn