МҮЭХ-ны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮЭХ-ны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа

/2021.12.21/ МҮЭХ-ны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

- "Албан хаагчдын ажлын байрны баталгаа, цалин хөлс, нийгмийн асуудал, урамшууллыг төрд хэвээр байлгах хатуу шаардлагыг тавьж байна. Хэрэв УИХ-аас тодорхой шийдэл өгөхгүй бол Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод байгаа ажилчид дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ. Бидний шаардлагад арванхоёрдугаар сарын 25-ны дотор хариу өгөх ёстой.

Шийдвэр гаргагчид шинэ он гарахаас өмнө ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай хуймгай шийдвэрээ эргэн харж, бэлэг барих байх гэж найдаж байна.

Нийгмийн тэгш бус байдлыг арилгах. Хүнд цаг үед МҮЭХ дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэнэ. 2025 онд багтаж цалингийн хэмжээг хоёр дахин ихэсгэх, цаашдаа Скандинавийн улсын иргэдийн цалин хөлстэй дүйцэх бодлогод нягт хамтарч ажиллана.

Халамжаас хөдөлмөрийн бодлогод шилжих хөтөлбөрт нөлөөлж ажиллана. Ажил хөдөлмөр эрхлэх боломжит бүхий л иргэдийг дэмжинэ. 2030 он гэхэд маш олон ажлын байр байхгүй болно. Үүнд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байхгүй болох ажлын байраас урьдчилан сэргийлэх бодлого баримтална.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. МҮЭХ-ны үндсэн концепц нь зөвхөн цалин нэмэх биш, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын буруу бугшсан асуудалд ч гэсэн анхаарч ажиллана".

Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай холбон нэмнэ. Инфляци 10 хувьтай байгаа бол цалингаа 10-аас дээш хэмжээгээр нэмнэ гэсэн үг.

Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Баяраа:

- "Ажилтлан хүнийг хайрладаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Иргэнээ дээдэлсэн төрийн бодлого, соёлтой болох хараахан болоогүй. Үүнийг Засгийн газар анхааралдаа авч хэлэлцэх хэрэгтэй. Сонгуулийн үеэр үйлдвэрчний холбооны нэр дэвшигчидтэй холбоотой гомдлыг ил болгож сонгогдох эрхэнд халдсан."

Н.Учрал: Бага ангийн багш нар “Улаан ном“-д орох нь
Н.Учрал: Бага ангийн багш нар “Улаан ном“-д орох нь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.