/2021.12.21/: УИХ-ын гишүүн Н.Учрал, "Бага ангийн багш нар улаан номонд орох нь, Шилдэг залуу багш нарыг шалгаруулах Оюуны элч-2021 арга хэмжээ болж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ: Залуу багш нарын цалин 740 мянган төгрөг байна. Бага ангийн багш нар улаан номонд орох нь гэж мэдэгдлээ. Энэ цалингаараа орон байранд орно гэвэл сэрүүн зүүд байна. Цалин нэмдэггүй юм гэхэд туслах багштай болгох шаардлага байна.
Түрээсийн 8 мянган орон сууцанд багш нарыг оруулах Азийн хөгжлийн банкны 203 мянган орон сууц, гэр хорооллын 20 байршилд Эко хороолол барих хөтөлбөрүүдэд тодорхой хэсгийг боловсролын салбарт хуваарилах талаар ЗГ-т саналаа хүргүүлнэ. Багш нараас бид дэлхийн жишигт таарсан чанар боловсрол олгохыг шаарддаг гэвч тэдэнд дэлхийн жишигт хүрсэн цалин олгодог болов уу гэдгээ бодох цаг болсон гэлээ.
Мөн залуу багш нар амьдралын эрхээр гадагшаа гарч ажиллах болсныг мөн дурдлаа. 21-р зуун гарчихаад байхад манай багш нар самбар шохойтойгоо зууралдаж байна.