/2021.12.28/ МАН-ын бүлэг хуралдаж цар тахлын хуулийг зургаан сарын хугацаатай дахин сунгасан билээ. Энэхүү хуулийг өмнө нь хоёр удаа сунгаж байсан юм.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Дэлхий дахинд ковид-19 халдварын "Омикрон" хувилбар тархаж зарим улс оронд хөл хорио тогтоож байна. Мөн манай хил гааль, экспорт хаагдсан. Тийм учраас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Үүнтэй холбогдуулан Цар тахлын хуулийг ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгалаа.
Ковидын хуулинд ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах, хойшлуулах заалт байдаг. Тиймээс ковидын хуулийг сунгах учир энэ заалт ч мөн хэрэгжээд явна" гэлээ.