Есөн сумыг шинэчлэх ажлыг бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есөн сумыг шинэчлэх ажлыг бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо

May be an image of 7 people, people standing, people sitting, indoor and office

/2021.12.20/: Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног дутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Хуралдаанд яамны харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагналаа. Тайлант хугацаанд БХБЯ-ны харьяа газар хэлтсүүд жилийн ажлын гүйцэтгэлээ хянаж, тайлагнахын зэрэгцээ 2022 оны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, ажиллажээ.

Тодруулбал бүх газар хэлтсүүд ажлын гүйцэтгэлээ хянаж, 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг дүгнэж, үнийн индекс боловсруулан, магадлал хийж, тушаалуудын хэрэгжилтийг эцэслэн ажилласан байна. Мөн тус яам Газрын тухай багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байна.

2021 оны үлдэж буй хоногуудад жилийн эцсийн ажлаа шахаж, ирэх онд хэрэгжүүлэх бодлогын чанартай томоохон ажлууддаа анхаарч, ажлаа эрт эхлэх, 2022 онд 9 сумын төвийг шинэчлэх ажлын бэлтгэлийг хангах, аймгуудад хийгдсэн алдаатай зураг төслүүдийг хянаж засварлах, барилгын материал үйлдвэрлэгчид болон импортлогч нартай уулзаж, тэдний асуудлыг сонсож, дэмжин ажиллах, 2022 онд баригдах орон сууцнуудын урьдчилсан төлөвийг яаралтай гаргахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: БХБЯ

Малайзын онцгой байдлын алба болон сайн дурынхан 21,000 хүнийг аварчээ
Малайзын онцгой байдлын алба болон сайн дурынхан 21,000 хүнийг аварчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.