/2021.12.20/: Олон улсын тавцан дахь АНУ-ын үйл ажиллагаа нь дэлхийн гуравдугаар дайн руу түлхэж байна. Энэ тухай Мексикийн Үндэсний автономит их сургуулийн профессор Жон Сакс-Фернандес La Jornada сонинд нийтэлсэн нийтлэлдээ бичжээ.
“Гадаад бодлогын хувьд дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэлийг үнэлэхэд хариуцлагагүй хандаж, манай гарагийн температурыг нэмэгдүүлж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг хянах шийдвэрийг хойшлуулж байгаа нь гайхалтай" хэмээн зохиолч бичжээ.
Шинжээчийн үзэж байгаагаар НАТО болон АНУ-ын түрэмгий зан авир нь бүх хүн төрөлхтний оршин тогтнолд заналхийлж байгаа гэнэ.
"Америкийн улс төрийн удирдагчид зөвхөн бардам зан гаргаж, маш эрсдэлтэй олон туйлт ертөнцөд эелдэг байдлын мэдрэмжийг үл тоомсорлож, бас НҮБ-д үйл ажиллагаа явуулдаг Вестфалийн системийг (төрийн бүрэн эрхт байдлын зарчим) үгүйсгэж байна" гэж Саксе-Фернандес онцлон тэмдэглэв.
Төгсгөлд нь тэрээр АНУ-ыг энэ бүх био цаг уурын болон капиталист сүйрлийн дэвсгэр дээр хөгжиж байна гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: ria.ru