/2021.12.18/ Баянгол дүүргийн 12-р хороо 13 дугаар байрны дээвэр дээрээс өсвөр насны гурван хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тэдний хоёр нь тус барилгын дээврээс үсэрч, харин нэг эмэгтэй хүүхдийг доош буулгасан байна.
Дээврээс үсэрсэн хоёр хүүхэд аврах дэрэн дээр унасан ч бэртэл авч эмнэлгийн байгууллагад хүргэгджээ.
ГССҮТ-д очсон хоёр хүүхдийн нэг болох 13 настай эмэгтэй "Х" хүнд бэртэл авч 20.00 цагийн үед нас барсан байна. Харин 21 настай эрэгтэй "Ц" гэх иргэний биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн дээвэр дээрээс буусан 13 настай иргэн "Ч"-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв.
Тус хэргийг холбогдох байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.