Ким Чен Ун төр бариад 10 жил болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Чен Ун төр бариад 10 жил болжээ

/2021.12.18/ Өөрийн эцэг Ким Чен Ирийн залгамжлагч болсноосоо хойш Ким Чен Ун дайснуудаа цаазалж, цөмийн зэвсэг бүтээж, Америкийн ерөнхийлөгчтэй нүүр тулсан.

Одоо түүнд улс орноо эдийн засгийн хямралаас гаргах шаардлага тулгарч байна.

Шинэ Америкийн аюулгүй байдлын төвийн аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн ахлах ажилтан Дуён Ким "Эдийн засгийн сэргэлт, шинэчлэл нь түүний цаашдын хамгийн том сорилт байх болно" гэж мэдээлжээ. "Гэхдээ тэрбээр аливаа алдаа дутагдал, бүтэлгүйтлээ улс төрөөр халхавчилж, ард түмнээ илүү их хөдөлмөрлөхийг шаардаж, эх оронч үзлийг төлөвшүүлэх болно" хэмээн нэмж хэлсэн байна.

Ким Чен Ун хэрхэн засгийн эрх барьсан бэ?

North Korean leader Kim Jong Un weeps at 'most trusted aide's' funeral |  Daily Sabah

Ким Чен Ир 2011 оны арванхоёрдугаар сарын 17-ны өглөө хувийн галт тэргэндээ зорчиж явахдаа зүрхний шигдээсээр нас барсан гэх мэдээлэл бий. Түүний оршуулгын цуваа арванхоёрдугаар сарын 28-нд Пхеньяны гудамжаар явж, Ким Чен Ун шарилны тэрэгтэй зэрэгцэн явжээ.

Kim Jong Un's tangled family history

Ким Чен Ун арван жил засгийн эрх барьж байгаа нь олон шинжээчдийг гайхшруулж байгаа юм. БНАСАУ-ыг ажиглагчдын олонх нь түүнийг хэт залуу, Хойд Солонгос шиг олон сорилттой тулгарсан улс орныг удирдахад туршлагагүй гэж тухайн үед бодож байжээ.

Ким Чен Ун засгийн эрхийг авснаас хойш хоёр жил ч болоогүй байхад өөрийн авга ах Жан Сон Тхэкийг цаазлах тушаал өгсөн. Түүнчлэн Ким Чен Ун 2017 оны хоёрдугаар сард Куала Лумпурын нисэх онгоцны буудалд төрсөн ах Ким Чен Намын амийг хөнөөсөн гэж олон нийт таамагладаг.

Ким Чен Ун хэрхэн хяналтаа тогтоов?

Сөүлийн Евха эмэгтэйчүүдийн их сургуулийн олон улсын судлалын дэд профессор Лейф-Эрик Эйсли Ким Чен Уныг “Өмнөд Солонгосыг дорд үзэж, АНУ-ыг чөтгөр болгож, үндэсний бие даасан байдлыг сурталчилснаараа ийм удаан хугацаанд засгийн эрхэнд үлдэж чадсан " гэж DW-д ярьжээ.

Файзерын хоёр тун 2-5 настнуудад нөлөөлөхгүй нь тогтоогджээ
Файзерын хоёр тун 2-5 настнуудад нөлөөлөхгүй нь тогтоогджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.