/2021.12.17/: Япон Улс батлан хамгаалахын төсөвт ДНБ-ий 1 хувиас илүүгүй зарцуулдаг дүрмээсээ хазайж ойрын 5 жилд 263 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эдгээр хөрөнгийг цэргүүдийг сургах, мөн цэргийн шинэ техник хэрэгсэл авахад зарцуулахаар төлөвлөжээ.
Япон мөн маргаантай Сенкаку арлуудад төлөөллөө бэхжүүлэх бодолтой байгаа ажээ.
Сонинд гарсан мэдээллээр эрх баригчид шинэ техник хэрэгсэл худалдан авах, Хятадын ойролцоох арлууд руу цэргээ илгээх, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэхэд нэмэлт хөрөнгө зарцуулах аж. Түүнчлэн кибер аюулгүй байдал, сансар огторгуйн салбарыг хөгжүүлэх хөрөнгө төсөвт тусгагдсан гэнэ.
Эх сурвалж: mos.news