Шинээр коин, бирж гаргахыг дөрвөн сарын хугацаанд хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр коин, бирж гаргахыг дөрвөн сарын хугацаанд хориглолоо

/2021.12.18/ УИХ виртуал хөрөнгийн тухай хуулийг баталсан талаартанилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Манай улс нэг талаасаа виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрч, нөгөө талаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн, биржүүдийг зохицуулах хуулийг баталж байна. Улмаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд болж байгаа юм.

Ингэснээр бирж дээр хийгдэж байгаа гүйлгээний талаар Монголбанкны санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, сэжигтэй гүйлгээ байгаа тохиолдолд хууль хяналтын байгууллагад хүргүүлэх боломжтой болсон. Бирж буюу үйлчилгээ үзүүлэгчид ямар шалгуурыг хангасан байх талаар энэхүү хуулинд тусгасан байгаа. Хууль батлагдсаны дараа дөрвөн сарын хугацаанд санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай дүрэм журмыг батална. Энэ дөрвөн сарын хугацаанд захиргааны ерөнхий хуулийн дагуу олон нийтээр хэлэлцүүлж, журмаа батална.

Одоо үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд журам гарсны дараагийн гурван сарын дотор шаардлагад нийцэж шинээр бүртгүүлэх хэрэгтэй. Шинээр гарах байгууллагууд дөрвөн сарын дараа хүсэлтээ илгээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг хэлэлцэх хугацаанд санхүүгийн зохицуулах хорооноос нэмж коин гаргахгүй байх, бирж дээр үйлчилгээ үзүүлэхгүй байх утга бүхий мэдэгдэл гаргасан. Гэсэн ч сар гаруй хугацаанд 60 гаруй коин, 20 орчим бирж гарсан байна.

Хуулийг буцааж хэрэглэхгүй учраас өнгөрсөн хугацаанд гарсан коины зах зээлийн ханшийн хэлбэлзлээс шалтгаалж байгаа асуудлыг төр зохицуулах бололцоогүй. Энэ хууль нь виртуал хөрөнгийн харилцааг зохицуулаагүй хууль. Тэгэхээр иргэд үйлчигээ үзүүлэгчийн хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг төр зохицуулах хариуцлага хүлээхгүй.

Чанаргүй IEO гаргаж байгаагаас болж зах зээлд ханш хэлбэлзэж байна. Үүнээс болоод иргэд хохирч байгаа юм. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль гарснаар биржийн шаардлага өндөр болно. Ингэснээр биржүүд коиныг бүртгэж авахдаа ч шалгуураа өндөр болгоно гэсэн үг.

Дээрх хууль нь аль аль талын эрх ашгийг хангасан, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэл рүү хандсан хууль болсон. Хууль гарснаараа зах зээлд арилжаалагдаж байгаа коин баталгаатай гэсэн үг огт биш. Иргэд үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүссэн харилцааг, үүссэн хохирлыг зохицуулах боломжгүй учраас мэргэжлийн холбоодын дүгнэлтийг харах, судлах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм.

Хувийн дансаараа мөнгө босгож байгаа тохиолдол ажиглагдсан. Үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэгдээгүй ямар ч биржээр ийм коин арилжихгүй, үүнийг хууль бус гэж үзнэ. ICO гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд шинээр бүртгэлдээ хамрагдах ёстой учраас дөрвөн сарын хугацаанд ямар ч шинэ бирж, коин гарахгүй.

Энэ хуулийг дагаад нягтлан бодох бүртгэлийн хууль, зар сурталчилгааны хууль, эрүүгийн процессын хуулинд өөрчлөлт орсон. Зар сурталчилгааны хуулийн дагуу коиныг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарыг ямар нэг байдлаар олон нийтэд сурталчлах, ил далд хэлбэрээр санхүүжүүлэхийг бүрэн хориглож байгаа" гэв.

Арно Хекманн: “Ногоон орон сууцны төсөл“ нь гэр хорооллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой
Арно Хекманн: “Ногоон орон сууцны төсөл“ нь гэр хорооллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.