Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгууллаа

/2021.12.17/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг болох “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллаа.

Тус баримт бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нар гарын үсэг зурав.

Эх сурвалж: ГХЯ

Сүүлийн 24 цагт нас баралт бүртгэгдээгүй байна
Сүүлийн 24 цагт нас баралт бүртгэгдээгүй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.