П.Анужин: Хүүхдүүд шингэн тамхийг хэмжээ дамжаагүй татаж байгаа асуудлыг шийдмээр байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анужин: Хүүхдүүд шингэн тамхийг хэмжээ дамжаагүй татаж байгаа асуудлыг шийдмээр байна

/2021.12.16/ Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны арванхоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин:

- "Бид тамхины тухай ярьж байгаа бол хүүхэд, монголын ирээдүйн үеэ алдчхаад байгаа шингэн тамхины талаар ярьмаар байна. Үүнийг өнөөдөр шөнө сууж байгаад ч хамаагүй шийдмээр байна. Монгол ээж аав, төрийн хүн бүхэн шингэн тамхины хор уршгийг мэдэж байгаа. Үүнийгээ нэг хууль болгоод ойлгомжтойгоор багцалмаар байна.

Айлын гэрийн гадаа приус машинаар хүргэж өгөөд хүүхдийн тань уушгийг хордуулаад байна. Янжуур тамхи татаж байгаа юм шиг гашуун амт байхгүй, амтлаг чихэрлэг янз бүрийн амттай учраас хүүхдүүд хэмжээ дамжаагүй татаад уушги нь цоорох янз бүрийн асуудал гарч байна" гэв.

ШУУРХАЙ: Э.Бат-Үүлд 4 жилийн хорих ял оноолоо
ШУУРХАЙ: Э.Бат-Үүлд 4 жилийн хорих ял оноолоо
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.