ШУУРХАЙ: Э.Бат-Үүлд 4 жилийн хорих ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Э.Бат-Үүлд 4 жилийн хорих ял оноолоо

/2021.12.16/ Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн ял оноох шүүх хурал болж, өчигдөр шүүхээс Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон билээ. Үүнээс 3 шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл гэм буруутай шүүгдэгч нарт ял оноох хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд 4 жилийн ял, ТОСК-ын захирал асан А.Гантулгыг 5 жил хорих ялаар шийтгэжээ.

Харин түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Хэргийг сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байна.

Долоо хүрэхгүй хоногт 900 оюутан ковидын халдвар авчээ
Долоо хүрэхгүй хоногт 900 оюутан ковидын халдвар авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.