/2021.12.16/ АНУ-ын Корнеллийн Их сургууль сүүлийн шалгалтуудаа онлайнаар авахаар болсон байна. Учир нь өнгөрөгч долоо хоногт 903 оюутан ковидын халдвартай гарчээ.
Сонирхолтой нь, тэдний 700 нь ердөө өнгөрөгч долоо хоногийнх нь талархлын баярын үеэр халдвар авсан оюутнууд байна. Даваа гарагт 272 оюутны хариу эерэг гарсан нь 24 мянган оюутантай оюутны хотхонд бодит аюул учруулахаар болжээ.
"Манай сургуулийн хотхонд ковидын омикрон хувилбар ийнхүү хурдацтай тархаж байх шиг байна. Урьдчилсан дүнгээр энэ нь батлагдсан" гэж Корнеллийн Их сургуулийн дэд ерөнхийлөгч Жоел Малина хэлжээ.
Их сургуулийнхан авсан дээжинд олон тооны омикрон илэрсэн боловч баталгаатай хариу лабораториос гарахыг хүлээж байгаа ажээ.
Нью-Йорк хотноо өнгөрөгч мягмар гарагт омикрон хувилбарын 38 тохиолдол шинээр илрээд байгаа юм.
Эх сурвалж: usatoday.com