Д.Ганбат: 2,3 сая хүний мэдээллийг хувийн хэвшил хариуцах ёстой юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: 2,3 сая хүний мэдээллийг хувийн хэвшил хариуцах ёстой юу

/2021.12.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд маш өндөр цалинтай байдаг. 2,3 сая хүний мэдээлэл Хятадын хакеруудын зах дээр зарагдаж байгаа талаар би та нараас асууж байсан. Тэгэхэд та нар "Хаан банк алдсан" гээд хувийн хэвшлээ буруутгаад өнгөрч байсан. Ийм байж болохгүй. Хувийн хэвшил мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй юу.

Ковидын хүнд үед дэлхийн нийтээр цахим орчин, кибер аюулгүй байдлын тал дээр маш их хөгжсөн. Манайх энэ тал дээр хоцорч яваа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ дөрвөн хуулийг баталснаар монголын мэдээлэл технологийн салбарт шинэ хуудас нээгдэх юм. Энэ бол зөвхөн мэдээлэл технологийн хөгжлийн асуудал биш. Иргэн, ААН, төрийн байгууллагуудад бүгдэд хамаатай хууль, эрх зүйн орчныг тусгасан.

Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээт ажилтан болгохыг УЛС ДАЯАР эсэргүүцэж байна
Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээт ажилтан болгохыг УЛС ДАЯАР эсэргүүцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.