“Ахмадууд насаараа өндөр татвар төлчхөөд 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ахмадууд насаараа өндөр татвар төлчхөөд 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна“

/2021.12.16/ Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр УИХ-ын 21 гишүүн өвчтэй, чөлөөтэй болон гадаадад томилолттой байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүслээ.

Тэрбээр "Өнөөдөр ахмадуудын 60,70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдарч байна. Тэд шударгаар 30, 40 ажиллаж, маш өндөр нийгмийн даатгал төлчхөөд маш бага тэтгэвэр авч байна. Ковидын хүнд үед, бараа бүтээгдэхүүн өссөн цагт маш хэцүү байгаа.

Энэ хуулийн төсөл батлагдвал ахмадууд сард дунджаар 120 мянган төгрөг нэмж авна. Тиймээс энэ хуулийг батлах зайлшгүй шаардлагатай байна. Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадууд, амьд бурхдуудаасаа харамлаж болохгүй.

Энэ хуулийг хэлэлцэхгүй байгаа учир би ахмадуудтайгаа хамтарч тэмцэнэ. Ахмадуудтайгаа нэгдэж "7 жилийн дунджаар биш 5 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгоё" гэдэг фэйсбүүк групп нээсэн байгаа. Хамтдаа тэмцэнэ. Цагаан сар дөхөж байна. Энэ хуулийг батлаад өгвөл ахмадууд чинь их баярлана даа" гэлээ.

Махны үйлдвэрлэлд Оросын хөрөнгө оруулалтыг ирээдүйтэй гэж үзэж байна
Махны үйлдвэрлэлд Оросын хөрөнгө оруулалтыг ирээдүйтэй гэж үзэж байна
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.