/2021.12.16/: "2022 оны долоодугаар сард ОХУ-Монгол Улс-БНХАУ-ыг холбосон төмөр замын эхний хэсгийг ашиглалтад оруулна" гэж Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлснээр, хамгийн түрүүнд говьд байдаг дэлхийн хамгийн том нүүрсний орд болох Тавантолгойгоос Зүүнбаян өртөө хүртэлх хэсгийг хөдөлгөх юм байна.
Энэ өртөөгөөр Оросын хилийн Эрээнцаваас БНХАУ-тай хиллэдэг Ханга хүртэл төмөр зам үргэлжилнэ. Ингэснээр төмөр зам дагуух 30 гаруй томоохон ашигт малтмалын ордыг эргэлтэд оруулна гэж салбарын сайд онцолжээ.
Б.Батцэцэг:
-Төмөр зам (Тавантолгой-Зүүнбаян) жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд бэлтгэл ажил 97.6 хувь байна. Ашиглалтад оруулах хугацааг 2022 оны долоодугаар сард гэж төлөвлөж байгаа ажээ. Энэхүү төслийн үргэлжлэл нь Зүүнбаян-Хөөт-Эрээнцав (ОХУ-тай хиллэдэг - Известия) болон Зүүнбаян-Ханги (БНХАУ-тай хиллэдэг - Известия) чиглэлийн төмөр замуудыг шинээр барих ажил болно. Гурван улсын хоорондох төмөр замын шугам байна" гэж тайлбарлав.
Эдгээр төсөл нь хөрш орнуудад харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж өгнө гэж сайд хэллээ.
Эх сурвалж: Известия