/2021.12.15/ Финландын өмнөд хэсэгт оршин суудаг архитектор-дизайнер зургаа дахь жилдээ мөсөн дээр том амьтныг зурахаар цасны хүрз бариад хөлдсөн нууранд ирдэг ба " Үзэсгэлэнт байгальд явган аялал хийх хүмүүсийг баярлуулж, тэднийг гадагш гарахад нь урамшуулна" гэж найдаж бүтээлээ туурвидаг байна.
Арванхоёрдугаар сарын 4-нд Паси Видгрен Хельсинкийн хойд хэсэгт орших Питкажарви нуур дээр 295 фут өндөртэй үнэг зуржээ. Өмнөх жилүүдэд тэрээр хүрзээр баавгай, шар шувууны зургийг зурж байсан бөгөөд зотонгоороо үргэлж нэг нуурыг ашигладаг байна.
Видгрен 2016 оноос хойш 120,000 хүн амтай Лахти хотоос холгүй орших нэгэн тосгон дахь гэрийнхээ ойролцоо жил бүрийн өвөл нутгийн нуурууд дээр амьтдыг зурдаг байжээ. Цас их орох эсвэл мөс хайлах үед зураг алга болдог гэнэ.
Өдгөө 40 настай тэрээр энэ сард Питкажарви нууранд хүрч ирээд, алхаж, ажиллахад хангалттай нягтралтай эсэхийг шалгахын тулд нуурын мөсний зузааныг туршиж үзэхэд 4-6 инч зузаантай байсан гэнэ.
"Мэдээж, би хүзүүндээ мөсний цоолтууртай байсан" гэж Видгрен хэлээд, мөс хагарахад өөрийгөө аврах шаардлагатай бүхнийг хангасан гэв.
"Дараа нь би үнэгний дүр төрхийн ерөнхий дүрслэлийг гаргаад дүрсний контурыг зурж, дараа нь цасан хүрз ашиглан "зурж" эхэлсэн" гэжээ.
"Эцсийн үр дүнг харахын тулд би хадны орой руу 150 фут өндөрт алхаж, халуун усны савнаасаа кофе ууж, үүнийг хийсэн дурсамж болгон гэрэл зураг, видео бичлэг хийсэн."
Даваа гариг гэхэд бага зэрэг цас орсон тул үнэг харагдахгүй байсан гэж Видгрен хэлэв.
"Ийм төрлийн урлагийг хийх нь байгальд ямар ч ул мөр үлдээдэггүй нь миний хувьд маш чухал" гэж тэр хэлэв.
Эх сурвалж: NBC News