Омикрон хувилбараар өвчилбөл ямар шинж тэмдэг илрэх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбараар өвчилбөл ямар шинж тэмдэг илрэх вэ?

/2021.12.15/ Ковидын омикрон хувилбар одоогоор бүрэн тодорхой болоогүй учир дэлхий дахины мэргэжилтнүүдийн санааг ихээхэн зовоож байна. Учир нь энэ хувилбар хэрхэн халдварладаг, вакцины нөлөөлөл хэр тусаж байгаа, хэр хүндрэлтэй байх вэ зэрэг нь одоогоор тодорхойгүй.

Гэсэн ч омикрон хувилбар одоогоор дэлхийн 140 гаруй улс оронд тархаад байгаа юм.

Одоогоор тодорхой болоод байгаа зарим зүйлээс гэвэл хэн ч өнөөдрийн байдлаар амт болон үнэрээ алдсан талаарх мэдээлэл өгөөгүй. Тиймээс үндсэн шинж тэмдэг нь альфа хувилбартай адил төстэй байж болзошгүй. Ер нь амт үнэрээ алдах мэдрэмж дельта хувилбарын үед ч харьцангуй бага байжээ.

Харин халдвар авсан хүмүүс дараах зовуурийг хэлж байгаа гэнэ. Үүнд:

  • Бие нь янгинаж өвдөх
  • Ядарч сульдах
  • Туйлдах
  • Хуурай ханиалгах
  • Хоолой нь хатах

Сонирхолтой нь дээрх шинж тэмдгүүд өндөр настнууд биш залууст илүүтэй тохиож байна гэж Өмнөд Африкийн Анагаах ухааны нийгэмлэгийн дарга Анжелик Котзи BBC-д өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний ярьснаар өвчтөнүүдийн шинж тэмдэг харьцангуй хөнгөн байжээ.

Харин халдвар авсан хүүхдүүдийн хувьд халуурах, бие нь өвдөх шинж тэмдэг илүү хүчтэй илэрсэн байна.

Эх сурвалж: https://www.n-tv.de/

“Газпром“ компани Хятадад нийлүүлэх өдөр тутмын хийн хэмжээгээ нэмэгдүүлнэ
“Газпром“ компани Хятадад нийлүүлэх өдөр тутмын хийн хэмжээгээ нэмэгдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.