“Омикрон“ хувилбарыг илрүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Омикрон“ хувилбарыг илрүүлэх боломжтой

6 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

/2021.12.14/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилэн сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан боллоо.

Хуралдаанаар цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн талаар байнгын хорооны гишүүд мэдээлэл сонслоо.

2 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулаад, хувилбаруудыг тодорхойлдог болсон.

Мөн Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт Омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөлж байгааг дурдлаа. Зөвхөн Омикронд зориулсан вакцины судалгааг олон улсад хийж байгаа юм. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа одоогоор 2.5 хоног байна. Энэ бол маш богино хугацаа” гэлээ.

Данид хөлөг онгоц хөмөрч багийн 1 хүн нас баржээ
Данид хөлөг онгоц хөмөрч багийн 1 хүн нас баржээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.