/2021.12.14/: Шведийн эргийн ойролцоох Балтийн тэнгист ачааны хоёр хөлөг онгоц мөргөлдөж, нэг нь онхолдсоны улмаас нэг цогцос олдож, нэг хүн ор сураггүй алга болжээ.
Аврах завь, нисдэг тэргүүд хөмөрч осолдсон Данийн хөлөг онгоцны сураггүй болсон багийнхныг хэдэн цагийн турш хайсан байна.
Прокурорууд Их Британийн далбаатай Шотландын тээвэрлэгчийг далайд хайхрамжгүй хандсан гэх хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Даваа гарагийн өглөө болсон хэргийн дараа эргийн хамгаалалтын алба "далайчид их хэмжээгээр согтуурахсан байсан" хэмээн сэжиглэн хэргийг шалгаж байгаа ажээ.
Одоогоор зарим хүмүүс цагдан хоригдож байгаа гэх мэдээлэл байна.
Эцэст нь Karin Hoej онгоцыг чирч эрэг рүү ойртуулсан ба шумбагчид сураггүй болсон багийн хоёр гишүүний нэгнийх нь цогцсыг олсон байна.
Шведийн Далайн захиргааны (SMA) хэвлэлийн төлөөлөгч даваа гарагийн үүрээр хоёр онгоц мөргөлдсөний дараа уснаас хашгирах чимээ сонсогдсон гэж мэдэгджээ.
Йонас Францен ВВС-д өгсөн ярилцлагадаа "Маш хүйтэн, харанхуй байна. Ус ойролцоогоор 4С (39F), агаар нь 5С (41F) орчим байна" хэмээжээ.
Энэ хэрэг Балтийн тэнгисийн өмнөд хэсэг Шведийн эргийн Йстад хот болон Данийн Борнхольм арлын хоорондох бүсэд болсон гэж тэр нэмж хэлэв. Аврах ажиллагааг хариуцаж буй Йохан Нилссон Шведийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Данийн завины их бие бүхэлдээ мөргүүлсөн шинж тэмдэг илэрсэн гэжээ.
Шведийн эргийн хамгаалалтын албаны урьдчилсан мөрдөн байцаах багийн дарга Жонатан Толин Шведийн радиод өгсөн ярилцлагадаа, одоогоор хэд хэдэн хүнийг саатуулаад байна хэмээсэн тул BBC шотланд тээвэрлэгч компанийн эзэдтэй холбогдож тайлбар авахаар болжээ.
Ноён Францен хэлэхдээ, Даваа гарагт орон нутгийн цагаар 03:30 (GMT 02:30) үед ослын дуудлага ирсэн байна. Хожим нь аврах багийнхан тухайн газарт ойртоход тэд "уснаас хашгирах чимээ сонссон" гэж мэдээлсэн байна.
Швед, Дани улсын хоёр нисдэг тэрэг, хэд хэдэн завь эрлийн ажилд тусалсан ч аврах ажиллагааг хэдэн цагийн дараа зогсоосон байна.
Инвернесст бүртгэлтэй Scot Carrier компани эхэндээ тусалж, багууд Данийн хөлөг онгоцыг засах гэж оролдсон. Дараа нь түүнийг ойролцоох Шведийн боомт руу чирж гаргажээ.
"Scot Carrier" хөлөг онгоцоны бүх гишүүд аюулгүй, эрүүл байгаа гэж мэдэгджээ.
Мөргөлдөөний шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Мэдээллийн дагуу завьнууд манантай, үзэгдэх орчин муутай нөхцөлд явж байжээ.
Прокурорууд далайд хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд эргийн хамгаалалтын албаныхан BBC-д "Далайчид хэт согтуу байсан хэмээн сэжиглэн гэмт хэрэг үүсгээд байна" гэж мэдэгджээ.
Шведийн хууль тогтоомжийн дагуу цусан дахь спиртийн хэмжээ 0.02% ба түүнээс дээш байвал далайд болон замд гэмт хэрэг үйлдсэн хэмээн үздэг бол Их Британид 0.05% нь согтуурлын доод хязгаар гэж үздэг байна.
Карин Хоеж өнгөрсөн бямба гарагт Шведийн Стокгольмын ойролцоох Содерталье хотоос хөдөлснөөс хойш Данийн өмнөд хэсэгт орших Никобинг Фалстерийг зорьж байжээ. Хэрэг гарах үед ямар ч ачаа тээвэрлэгээгүй байжээ.
"Scot Carrier" хөлөг онгоцны урт нь 90 метр, "Karin Hoej" нь 55 метр юм" гэж VesselFinder далайн вэбсайтад бичжээ.
Эх сурвалж: bbc