Omicron хувилбарын хүндрэлээс вакцины гурав дахь тун хамгаална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Omicron хувилбарын хүндрэлээс вакцины гурав дахь тун хамгаална

Omicron is spreading fast. That's alarming even if it's mild - CNN

/2021.12.14/: Коронавирусын Omicron хувилбар илэрсэн хэд хэдэн оронд маш хурдан тархаж байна. Хэдийгээр энэ нь зөвхөн хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэж байгаа гэж үзэж байгаа боловч яг тодорхой болоогүй бөгөөд олон хүн эмнэлэгт хэвтэж, нас барж болзошгүй гэсэн үг юм.

Их Британид нэг хүн нас барж, 10 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь вакцины хоёр тунтай байсан гэж засгийн газрын эрх баригчид мэдэгдэв.

"Омикрон нь дельта хувилбараас илүү хурдан тархаж байна" хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан.

Why you shouldn't panic over the Omicron variant

Одоогийн байдлаар оношлогдсон ихэнх тохиолдлууд хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэж байгаа ч шинэ хувилбар цаашид хэр хүндрэх нь тодорхойгүй байна. Вакцины хоёр тунтай болон огт вакцин тариулаагүй хүмүүст болон өмнөх халдварын хамгаалалт тийм ч нөлөөтэй байж чадахгүй байж болзошгүй. Тиймээс илүү олон хүн эмнэлэгт хэвтэж, илүү олон хүн нас барж магадгүй юм.

"Омикроны талаар бидний одоо мэдэж байгаа зүйл бол: энэ нь бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүйгээр хурдтай тархаж байгаа явдал юм. Халдвар нь 2-3 хоног тутам хоёр дахин нэмэгдэж байна" гэж Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавик Даваа гарагт Британийн Sky News-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мөн "Энэ нь бид халдварын түрлэгтэй тулгарч байна гэсэн үг. Бид дахин вакцин ба вирусын хоорондох уралдаанд орлоо" хэмээжээ.

Оксфордын их сургуулийн судлаачдын даваа гарагт хийсэн шинэ судалгаагаар Ковид-19-ийн эсрэг хоёр үндсэн вакцин буюу AstraZeneca вакциныг Их Британи болон дэлхий даяар өргөн хэрэглэж байгаа бол АНУ Pfizer/BioNTech вакциныг түлхүү хэрэглэсэн байна. Гэвч вакцины хоёр тун нь АНУ, Европ болон бусад улсад өргөн тархаж байгаа нь хүмүүсийг Omicron хувилбараас хамгаалахгүй байна гэж үзжээ.

What is omicron, and other questions about the new coronavirus variant  identified in southern Africa - The Washington Post

ОМИКРОН ХУВИЛБАРЫН ХҮНДРЭЛЭЭС БҮҮСТЕР ТУН ХАМГААЛНА

Гэхдээ вакцинжуулалт, ялангуяа нэмэлт тун нь Omicron хувилбарын хүндрэлээс сайн хамгаалж байгаа хэмээн эмч нар хэлж байна. Аялагчид болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн хийсэн хүмүүсийн дунд анхны тохиолдол их байгааг эрүүл мэндийн ажилтнууд тэмдэглэж байна.

Omicron хувилбар нь илүү эмзэг хүмүүст хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Үүнд өндөр настан, янз бүрийн түвшний дархлаа суларсан хүмүүс, урьд өмнө нь Ковид-19-р өвдсөн хүмүүс багтаж байна.

"Энэ вирус нь эцэстээ хамгийн мэдрэмтгий, вакцин хийлгээгүй, бас нэмэгдэл тун хийлгээгүй хүмүүсийг онилох болно. Энэ бол "цаг хугацааны асуудал" гэж Лос Анжелес хотын дотрын эмч, доктор Хорхе Родригес CNN-д ярьжээ.

Хьюстоны албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Omicron хувилбарыг бохир уснаас илрүүлсэн гэж мэдэгдсэн боловч вирус оношлогдсон хүмүүсийн /ялгадасны/ шинжилгээнд хараахан илрээгүй байна. Энэ нь нийгэмд нам гүм тархаж байгааг илтгэх бөгөөд энэ нь бага зэргийн шинж тэмдэг үүсгэдэг эсвэл огт шинж тэмдэггүй хувилбарт гайхах зүйл биш юм.

Омикрон тархалтыг нэмэгдүүлээгүй байсан ч Дельта хувилбар нь дутуу вакцинжуулсан хүн амд маш их хохирол учруулж байна.

Даваа гарагт АНУ-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдол 50 саяыг давж, 800 мянган хүн нас бараад байна.

Миннесота мужийн хэд хэдэн эрүүл мэндийн системийн гүйцэтгэх захирлууд хүмүүсээс вакцин хийлгэхийг гуйсан бүтэн нүүртэй сонины сурталчилгаанд гарын үсэг зуржээ. Зар сурталчилгаанд "Манай яаралтай тусламжийн тасгууд дүүрсэн, манай эмнэлгүүдийн ор бүрт өвчтөнүүд хэвтэж байна. Таны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжид COVID-19 ноцтой аюул заналхийлж байна. Бид тархалтыг зогсоох хэрэгтэй!" гэж бичсэн байна.

Энэ нь ард иргэдийг вакцинд хамрагдаж, дархлаажуулалтад хамрагдаж, амны хаалт зүүж, вирусийн шинжилгээнд хамрагдахыг уриалсан хэлбэр ажээ.

Эх сурвалж: cnn

“Геологи хайгуулын компаниуд дампуурах дээрээ тулаад байна“
“Геологи хайгуулын компаниуд дампуурах дээрээ тулаад байна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.