Япон эрдэмтэн коронавирусын үед гэрэлтдэг хамгаалалтын маск бүтээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон эрдэмтэн коронавирусын үед гэрэлтдэг хамгаалалтын маск бүтээжээ

Scientists use ostrich cells to make glowing Covid detection masks |  Coronavirus | The Guardian

/2021.12.14/: Киото мужийн их сургууль нь COVID-19 тоосонцор илэрсэн үед хэт ягаан туяанд гэрэлтэж эхэлдэг коронавирусын эсрэг хамгаалалтын маск бүтээжээ. Маскны сольдог шүүлтүүрийг тусгай флюресцент будгаар өнгө оруулах замаар хүний хараанд өртөх эффектийг олж авснаар бүтээсэн байна.

Kyodo News агентлагийн мэдээлснээр уг урвалж нь тэмээн хяруулын өндөгнөөс гаргаж авсан эсрэгбиемийн үндсэн дээр хийгдсэн бөгөөд шувууны бие дэх бүх гадны биетүүдийг амжилттай саармагжуулсан гэнэ.

Арав хоног үргэлжилсэн туршилтад SARS-CoV-2 халдвар авсан 32 хүн хамрагдсан байна. Туршилтын үр дүнд бүх маскууд хэт ягаан туяаны дор гэрэлтэж байсан бөгөөд вирусын ачаалал буурах тусам цаг хугацааны явцад бүдгэрч байжээ.

"Бид бага зардлаар тэмээн хяруулын өндөгнөөс эсрэгбиемүүдийг олноор гаргаж авах боломжтой. Ирээдүйд би үүнийг хэн ч хэрэглэж болох энгийн туршилтын иж бүрдэл болгохыг хүсч байна" гэж тус агентлаг судалгааны багийн ахлагч Ясухиро Цукамотогийн хэлжээ.

Цукамотогийн баг цаашид туршилтаа өргөжүүлэн 150 сайн дурын хүмүүсийг хамруулах бодолтой байгаа ажээ.

Эх сурвалж: rg.ru

Б.Жавхлан: Нэгдүгээр сарын 1-нээс хяналт шалгалтыг 50 хувь бууруулна
Б.Жавхлан: Нэгдүгээр сарын 1-нээс хяналт шалгалтыг 50 хувь бууруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.