Б.Жавхлан: Нэгдүгээр сарын 1-нээс хяналт шалгалтыг 50 хувь бууруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Нэгдүгээр сарын 1-нээс хяналт шалгалтыг 50 хувь бууруулна

/2021.12.14/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Том бүтээн байгуулалт гэхээс илүү Төрийн бүтээмжийн асуудал чухал байна. Төрийн албаны орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хувийн хэвшил иргэдэд тавьдаг хяналт шалгалтыг 50 хувь бууруулах шийдвэр гарлаа.

Хяналт шалгалтын тоог бууруулж байгаа нь хяналтгүй болсон гэсэн үг биш. Харин цахим, эрсдэлд суурилсан зайнаас хяналт тавих хэлбэрт шилжиж байна гэсэн үг юм.

Төрийн албан хаагчдыг гэрээт болгоно гэсэн буруу ойлголт иргэдийн дунд явж байна. Нийт 50 мянган төрийн албан хаагч байдаг. Ирэх жилээс шууд цомхотгож хувийн хэвшил руу шилжүүлнэ гэдэг нь боломжгүй. Маш их судалгаа, шинжилгээ шаардлагатай. Маш их цаг хугацаа шаардагдах учир дунд, урт хугацаанд дээрх ажлыг хийнэ.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.