GPE сангаас манай улсад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

GPE сангаас манай улсад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ

6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

/2021.12.14/ БШУ-ны сайд болон албаны бусад хүмүүс АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдаж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзлалтын хүрээнд

  • Ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах;
  • ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах;
  • Сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчилан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 5,0 сая долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгохоор ярилцжээ.

Төсөл нь 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: БШУЯ

БНХАУ, ОХУ дэлхийд ноёрхож эхэлнэ хэмээн мэдэгджээ
БНХАУ, ОХУ дэлхийд ноёрхож эхэлнэ хэмээн мэдэгджээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.