/2021.12.14/ ОХУ, БНХАУ-ын хүч нэмэгдэж байгаа нь АНУ-ын арми сулрах нэг шалтгаан болж байна гэж шинжээчид үзжээ.
Сүүлийн үед АНУ-ын цэргийн хүч суларч, ойр ойрхон бүтэлгүйтэж байгаа бөгөөд үүнийг батлах нэг жишээ нь АНУ-ын армийг Афганистанаас татан гаргасан явдал юм гэж Таунхолл сэтгүүл мэдээлжээ.
Мөн Америкийн цэргийн албан хаагчид байлдааны бэлтгэлээ илүү сайжруулах хэрэгтэйг дурдсан байна. Цэргүүд энгийн нөхцөлд ч ялагдал хүлээж байна. Тухайлбал, саяхан АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус газар уснаа явагч машинаа алдсан бөгөөд цэргүүдийг зохих ёсоор бэлтгээгүйгээс болж уг хэрэг гарсан хэмээн тус сэтгүүлд бичжээ.
Гол асуудал нь Америкийн арми жендэрийн олон янз байдлын асуудалд хэт их анхаарал хандуулж байгаагаас болж цэргүүдийг сургах ажил хоцрогдсон гэдэгт шинжээчид итгэлтэй байна. ОХУ АНУ-ын зэвсэгт хүчний бүтэлгүйтлийг далимдуулан дэлхийн тавцанд манлайлж чадна гэж PolitRussia мэдээлсэн байна.