Гэрээсээ гараад сураггүй болсон малчин эрэгтэйн цогцсыг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрээсээ гараад сураггүй болсон малчин эрэгтэйн цогцсыг олжээ

/2021.12.14/ Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газар тус сумын харьяат малчин А арванхоёрдугаар сарын 8-ны 01:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг энэ сарын 11-ний өдрийн 11:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид болон ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг өчигдөр өдрийн 09:00 цагаас 15:30 цаг хүртэл зохион байгуулсан байна.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд иргэн А /45 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, Галшар сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Нийслэлийн ихэнх байршилд агаар БОХИРДОЛТОЙ байна
Нийслэлийн ихэнх байршилд агаар БОХИРДОЛТОЙ байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.