/2021.12.14/: Өнөөдөр гадаа тогтуун, ерөнхийдөө дулаан байгаа хэдий ч агаарын бохирдол өндөр байна.
Яг одоо нийслэлийн хэмжээнд Сүхбаатарын талбай болон Толгойт орчмын агаар хамгийн их бохирдолтой байгаа бөгөөд Толгойтод агаарын чанарын индекс РМ2.5 тоосонцрын хэмжээ 274 зааж байна.
Ийм хэмжээний бохирдолтой орчинд байгаа хүний биед сөрөг нөлөөллүүд илэрч эхэлдэг бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрдэг байна. Ийм тухайн орчинд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай.
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Эх сурвалж: iqair.com