Ц.Цогтбаатар: Миний амжилт үүгээр зогсохгүй, 2024 онд амжилтаа улам ахиулах болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цогтбаатар: Миний амжилт үүгээр зогсохгүй, 2024 онд амжилтаа улам ахиулах болно

/2021.12.14/ Спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг "Бөртэ-Чоно" ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.

“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар 2021 оны МУ-ын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин боллоо.

Тэрбээр нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болсон билээ.

ОУХМ Ц.Цогтбаатар, "шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин шагнал хүртсэндээ таатай байна. Энэ амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол миний ээж, аав хоёр. Мөн Монголын жудо бөхийн холбоо, МҮОХ-ны баг тамирчиддаа маш их баярлалаа. Миний амжилт үүгээр зогсохгүй. 2024 онд амжилтаа улам ахиулж ДАШТ-т тэргүүлж чадаагүй часаагаараа тэргүүлэх болно. Бүгдэд нь маш их баярлалаа" хэмээлээ.

М.Дагва: Шинэ тохироогоор Засгийн газар болон Рио Тинто хоёул ХОЖНО
М.Дагва: Шинэ тохироогоор Засгийн газар болон Рио Тинто хоёул ХОЖНО
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.