/2021.12.08/: Бараг хоёр жил үргэлжилсэн хамтарсан шалгалтын дараа АНУ, Канад Улсад цахим дээрэм, халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байсан Оттавагийн 31 настай эрэгтэйг баривчилсан тухай цагдаа нар мягмар гарагт мэдэгдэв.
Мэтью Филберт нь Канад даяар бизнес, засгийн газрын агентлаг, хувь хүмүүст хамаарагдах олон тооны цахим дээрэм, халдлага мөн АНУ-д кибер гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тухай Онтарио мужийн цагдаагийн газраас мэдэгдэв.
2020 оны эхээр цахим халдлагын эсрэг тусламж хүссэнээр Канад улсын цагдаагийн алба болон АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хооронд 23 сарын турш хамтарсан мөрдөн шалгалтын ажиллагаа явуулсны дараа Филбертийг баривчилжээ.
Түүнийг залилан мэхэлсэн, танхайрсан, компьютерийн системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр буруутгаж байгаа юм.
Анкориж дахь АНУ-ын өмгөөлөгчийн газар Филберт нь 2018 оны дөрөвдүгээр сард Аляскийн компьютерийг гэмтээсэн гэж мэдэгдэв. Түүнд залилан мэхлэх зорилгоор АНУ-тай хуйвалдаанд оролцсон гэх нэг луйврын хэргийг ноогдуулан шалгаж байгаа гэнэ.
Канадын харилцаа холбооны дохионы тагнуулын агентлаг Даваа гарагт дэлхийн цахим халдлага 2021 оны эхний хагаст 2020 онтой харьцуулахад 151 хувиар өссөн гэж мэдэгдэв.
Эх сурвалж: reuters