126 сая хүнтэй Япон Улсад өдөрт 200 тохиолдол бүртгэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

126 сая хүнтэй Япон Улсад өдөрт 200 тохиолдол бүртгэгдэж байна

Japan losing patience with government over COVID-19 response | Asia | An  in-depth look at news from across the continent | DW | 15.04.2020

/2021.12.08/: Хүн амын дунд 65 болон түүнээс дээш насныхны эзлэх хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Япон улсад Covid-19-ийн шалтгаант нас баралт өдөрт ердөө нэг бүртгэгдэж байна.

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд тус улсад бүртгэгдсэн нас баралт 6 байсан нь 2020 оны долоодугаар сараас хойших хамгийн бага дүн юм. Мөн наймдугаар сард өдөрт 25,000 хүрч байсан халдварын тохиолдол өдгөө 200-аас доош ороод байна.

Герман, АНУ зэрэг бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад энэ нь тун сайн үзүүлэлт болж буй.

Японд зуны сүүл, намрын эхэн үеийн халдварын давлагаа яагаад ийнхүү огцом татарсан нь одоогоор тодорхойгүй байна. Вакцинжуулалтын хөтөлбөр үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Даваа гарагийн байдлаар тус улсын 126 сая хүн амын 77% нь бүрэн тунд хамрагджээ. Харин Их-7-ийн бусад орнуудад вакцинжуулалт ижил түвшинд хүрсэн ч нас баралт болон халдварын тохиолдол Японыхтой адил огцом буураагүй аж.

Эх сурвалж: "Блүүмберг монгол" телевиз

“Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу” хэлэлцүүлэг боллоо
“Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу” хэлэлцүүлэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.