Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж буй гол хүчин зүйл бол ЯАМД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж буй гол хүчин зүйл бол ЯАМД

/2021.12.08/ "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" өнөөдөр болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Тэрбээр, "Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс бидний хувьд нэн яаралтай төрийн хүнд суртлыг багасгаж, авлигын индексийг шат дараатайгаар бууруулж алдаан дээрээ дүгнэлт хийх шаардлага тулгарч байна.

Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл саад болж буйн нэг нь авлига. Төр өөрөө хүнд суртлыг бий болгож байна. Нэн ялангуяа яамдууд Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж, хязгаарлаж, цаг алдуулж байгаа хамгийн гол хүчин зүйл болж байна. Хэрэв эрчимжсэн хөгжил, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог сайжруулъя гэвэл бид хөрөнгө оруулалт хайхаас илүүтэйгээр эхлээд өөрөө өөрсөддөө шүүмжлэлтэй хандаж сурах хэрэгтэй байна.

Зөвхөн авлигын хөрсөн дээр ургасан хогийн ургамлуудыг таслах биш хогийн ургамал ургаж буй хөрсийг устгах нь туйлын чухал. Төр хөгжлийг чөдөрлөгч биш дэмжигч, сэдэлжүүлэгч байх чин хүсэл эрмэлзэл бидэнд байгаа. Үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд дор бүрнээ хичээж ажиллах нь чухал юм.

Тиймээс цаашид авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байна. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ.

Авлигагүй нийгмийг хамтдаа бүтээцгээе" гэлээ.

Дархан-Уул аймагт гэр оронгүй иргэдийг дулаан байраар хангана
Дархан-Уул аймагт гэр оронгүй иргэдийг дулаан байраар хангана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.