/2021.12.08/ Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарчээ.
Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болсон юм.
Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран дээрх ажлыг зохион байгуулж байна.
Өчигдөр тус иргэдийг цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавирусын шинжилгээ хийн дулаан байранд оруулсан юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар