Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд байна

/2021.12.07/: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүйтэн сэрүүний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, гудамжны нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээг улирал бүрд нэг сарын хугацаатай зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллага хамтран ажиллажээ.

Түүнчлэн Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээнд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2780 хүнд 19.952 хоногийн аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээг үзүүлжээ. Үйлчилгээ авсан иргэдийн 74.3 хувь нь хүүхэд байна.

Түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авсан хүмүүсийн 30 хувьд нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 208 хүүхдийг цахим хичээлд хамруулж, 13 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 866 иргэнийг гэр бүлд нь нэгтгэсэн байна. 2020 онд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан бол 2021 онд Баянгол, Налайх дүүрэгт түр хамгаалах байрыг байгуулаад байна. 2022-2023 онд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрыг барихаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: НЗДТГ

Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлажээ
Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлажээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.