/2021.12.07/: АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины удирдагч Владимир Зеленскийтэй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй видео уулзалт хийснийхээ дараа ярилцана. Энэ тухай Вашингтоны засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгдсэнийг РИА Новости мэдээллээ.
"Ерөнхийлөгч Байден ойрын өдрүүдэд ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээ хийнэ" гэж албаны хүн тайлбарлав. Түүний хэлснээр, Америкийн удирдагч Путинтэй хийсэн ярианыхаа агуулгыг Украины Ерөнхийлөгчид мэдээлж, түүнтэй зөвлөлдөх аж.
Түүнчлэн Зеленский, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын яриа удахгүй болно гэж Америкийн засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.
Владимир Путин, Жо Байден нарын яриа хэлэлцээ арванхоёрдугаар сарын 7-ны мягмар гарагийн орой болно. Тэдний уулзалт аюулгүй видео харилцааны горимд явагдана. Удирдагчид өөрсдөө яриа хэлэлцээ хийхэд тохиромжтой цагийг тогтооно. Ерөнхийлөгч нар Украины эргэн тойрон дахь хурцадмал байдал болон НАТО-гийн Оросын хил рүү урагшлах үйл ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: lenta.ru