Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, гурван хэмийн хүйтэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, гурван хэмийн хүйтэн

/2021.12.03/ Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо цаг агаар тогтуун байна.

2021 оны 12 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр . Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна

Иргэн Ч.Зоригт: Хөхөө өвлийн хүйтэнд ач зээгээ чирээд БИ ХААЧИХ ЮМ БЭ
Иргэн Ч.Зоригт: Хөхөө өвлийн хүйтэнд ач зээгээ чирээд БИ ХААЧИХ ЮМ БЭ
 
“Титаник“ болон “Бөгжний эзэн“ киноны жүжигчин Бернард Хилл таалал төгсжээ
“Титаник“ болон “Бөгжний эзэн“ киноны жүжигчин Бернард Хилл таалал төгсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.