Монгол охиныг зодсон сурагчид насанд хүрээгүй шалтгаанаар ЯЛ АВААГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол охиныг зодсон сурагчид насанд хүрээгүй шалтгаанаар ЯЛ АВААГҮЙ

/2021.12.02/ БНСУ-ын дунд сургуулийн сурагчид бүлэглэн сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьж хүчирхийлсэн ноцтой хэргийн талаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Дээрх хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тус хэрэг нь энэ оны долдугаар сард гарч, охины ар гэхийнхэн долдугаар сарын 4-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Монгол охиныг хүчирхийлсэн сурагчид өөр сургуулийн 4 хүүхэд байсан. Тэдний хоёрыг хэрэг хүлээх насанд хүрээгүй шалтгаанаар хэргийг нь хаасан. Үлдсэн хоёр сурагч хэрэг хүлээх чадвартай тул аравдугаар сарын 28-нд прокурорын байгууллагад шилжүүлсэн байдалтай байна.

Манай консулаас тухайн охины ар гэр, сурдаг сургууль, цагдаагийн байгууллага, хүүхдийн байгууллагуудтай байнгын холбоотой ажиллаж байна. Хохирогч охины ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур гомдолтой байгаа. Дээрх асуудлаар давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Консулын газраас хохирогч охины хэрэгт анхаарал хандуулж ажиллах болно" гэв.

Энэтхэг Улсад Монгол Улсаас коксжих нүүрс нийлүүлнэ
Энэтхэг Улсад Монгол Улсаас коксжих нүүрс нийлүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.