АНУ-ын задрал, эмх замбараагүй байдлыг урьдчилсан таамаглал дэвшүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын задрал, эмх замбараагүй байдлыг урьдчилсан таамаглал дэвшүүлжээ

/2021.11.30/: Америкийн сэтгүүлч, шинжээч Эрик Бест барууны орнууд өөрсдийгөө сүйрүүлэх ажиллагаа явуулж эхэлсэн гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрээр АНУ-ын гол асуудал бол ноёрхлын төлөө хэт ихээр хөөцөлдөх болсон хэмээн тэрээр үзэж байна.

Ямар ч улс орон улс төр, эдийн засаг, цэргийн салбарт АНУ-ыг гүйцэж түрүүлж чадна гэсэн санааг америкчууд хүлээн зөвшөөрдөггүй гэжээ.

Түүний хэлснээр "Тун удахгүй америкчууд эх орноосоо дүрвэхийг хүсэх боловч хил хаагдсан байх болно. Эхлээд эмх замбараагүй байдал, дараа нь тоталитар дэглэм эсвэл хүчтэй гарны засаглал ирэх магадлалтай. Үйл явдал хэрхэн өрнөхийг би мэдэхгүй, гэхдээ бүх зүйл үүн рүү чиглэж байна" гэж Бест хэлэв.

Сэтгүүлчийн хэлснээр энэхүү нөхцөл байдал нь коронавирусын нөхцөл байдлаас болоод эсвэл Орос, Хятадаас ирж буй аюулаас шалтгаалах гэнэ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагаа барууны орнуудыг гамшигт үр дагаварт хүргэж байна гэж Британийн The Sun сонин өмнө нь мэдээлжээ. Тэдний үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн хүчин чадал төдийгүй эрх мэдлийн цар хүрээ нь барууныханд аюултай. Үүний зэрэгцээ Оросын хилийн ойролцоо АНУ-ын цэргийнхэн сургуулилт хийж байгаатай холбогдуулан Орос, БНХАУ хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна гэж нийтлэлд тэмдэглэжээ.

Эх сурвалж: gazeta

“Оюу толгой“-н ТУЗ гүний уурхайн төсөлд 75 сая ам.долларын санхүүжилт баталжээ
“Оюу толгой“-н ТУЗ гүний уурхайн төсөлд 75 сая ам.долларын санхүүжилт баталжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.