“Оюу толгой“-н ТУЗ гүний уурхайн төсөлд 75 сая ам.долларын санхүүжилт баталжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюу толгой“-н ТУЗ гүний уурхайн төсөлд 75 сая ам.долларын санхүүжилт баталжээ

/2021.11.30/ Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто болон тус компанийн хооронд үргэлжилж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарсан талаар Туркойз Хилл Ресурс компани мэдэгдсэн байна.

"Оюу толгой" компанийн ТУЗ гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтээс тодорхой хэсэг болох 75 сая ам.долларыг баталсан талаар Оюу толгой компанийн 66 хувийг эзэмшдэг Turquoise Hill компани үндсэн сайтдаа мэдээлжээ. Хэдий тийм боловч далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай.

Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын дунд хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ хэмээн үзэж байна.

Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэгтэй төсвийг батлах шийдвэрийг ойрын хугацаанд хийх шаардлагатай бөгөөд нааштай шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар Turquoise Hill мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: Turquoise Hill

Туркд болсон шуурганы улмаас таван хүн амиа алджээ
Туркд болсон шуурганы улмаас таван хүн амиа алджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.