/2021.11.30/: Туркийн хэд хэдэн муж, тэр дундаа Эгей болон Мармарын тэнгист хүчтэй шуурга болж, таван хүн амиа алдсан тухай Туркийн Hürriyet сонин даваа гарагт мэдээлэв.
Истанбул хотод хүчтэй салхи шуурганы улмаас амиа алдсан хүний дөрвөн хүн нь турк иргэн, нэг нь гадаадын иргэн байжээ. Зонгулдак мужид нэг хүн нас барж, 19 хүн шархадсан гэж Hürriyet сонин тэмдэглэв.
Үүний зэрэгцээ Туркийн 52 мужид цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэнийг Туркийн цаг уурын албанаас анхаарууллаа.
Шуурганы улмаас Истанбулын нутаг дэвсгэрт их хэмжээний хохирол учирч, цагийн цамхаг нурж, хэд хэдэн загас агнуурын завь живж, хурдны замууд усанд автан, цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хотын Азийн хэсэгт байрлах Сабиха Гокчен нисэх онгоцны буудал хаалттай байсан ажээ.
Эх сурвалж: interfax