Насанд хүрсэн иргэн арав хоногийн хугацаанд нэг сая төгрөгөөр тусгаарлагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрсэн иргэн арав хоногийн хугацаанд нэг сая төгрөгөөр тусгаарлагдана

/2021.11.30/ Коронавирүсийн шинэ хувилбар омикрон Өмнөд Африкийн зарим орнуудад бүртгэгдэж байгаатай холбогдуулан УОК-ын нэгдсэн штабаас дараах зөвлөмжийг хүргэлээ.

УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

"ЭМЯ болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр зарласан омикрон вирүс илэрсэн улс оронд амьдардаг болон, тэдгээр улс орноор дамжин ирж байгаа иргэд арав хоног тусгаарлагдана. Энэ хугацаанд ПСР шинжилгээг хоёр удаа өгнө. УОК-ын нэгдсэн шуурхай штаб Улаанбаатар хотод байгаа зочид буудал дээр түшиглэн тусгаарлах байр бэлтгэсэн. Үүнд:

  • Кентавр,
  • Наранбулаг,
  • Зүчи,
  • Мөнххустай,
  • Тайж,
  • Амар,
  • БиЖи,
  • Намуун,
  • Монголика,
  • Альфа,
  • Ворлд Монголиа,
  • Бага баян цогцолбор.

Төлбөрийн хувьд:

  • 0-3 насны хүүхэд үнэгүй
  • 4-16 хүртэлх насны хүүхэд 50 хувийн төлбөртэй
  • 17-оос дээш насныхан 100 мянган төгрөгийн хоногийн төлбөр төлнө.

Мөн иргэн өөрөө нэмэлт зардал гаргаад тусгаарлагдах боломжтой таван зочид буудал байна. Үүнд:

  • Кемпенски,
  • Туушин,
  • Новотел,
  • Ибис Стайлс Улаанбаатар,
  • Рамада

Сүүлийн үед манай улсын иргэд Турк, Тайланд, Тайвань зэрэг улс руу зорчих нь ихэсч байна."

Тэдгээр иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.

"Тухайн улсад омикрон хувилбар илэрсэн тохиолдолд тухайн улсын засгийн газар хил хязгаар, агаарын тээврээ хааж болзошгүй байна. Иймд иргэд тодорхойгүй хугацаагаар тухайн улсад тусгаарлагдах эрсдэлтэй байгаа тул иргэд эрсдэлээ эртнээс тооцож гадаад улс орон руу аялахгүй байна уу" гэв.

Сэрэмжлүүлэг: Гал түймрийн дуудлага ихээр бүртгэгдэж байна
Сэрэмжлүүлэг: Гал түймрийн дуудлага ихээр бүртгэгдэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.