/2021.11.30/:Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэлтэй гал түймрийн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ихээр ирж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар зөвхөн нийслэлд гал түймрийн 7 дуудлага бүртгэгджээ.
Та өөрийн эд хөрөнгө, амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд зуухныхаа эргэн тойрон дахь шатах боломжтой хэсгийг хамгаалах, үнсний цогийг гүйцэт унтраах, зориулалтын саванд хадгалах, монтажны ил задгай шалбархай утас байгаа эсэхийг сайтар шалгаж байхыг анхааруулж байна.