Б.Одсүрэн: 2022 онд агаарын дүүжин тээврийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Одсүрэн: 2022 онд агаарын дүүжин тээврийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ

/2021.11.29/ “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал өнөөдөр болж нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийслэл дээр хэрэгцээгүй олон төсөл байгаа. Тухайлбал, “Дүүжин тээврийн төсөл” байна. Хэрэгцээгүй төслүүдээ зогсоож болохгүй юу?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн,

-Засгийн газрын хэмжээнд Дүүжин тээврийн төсөлд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс буюу Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх шугам бий. Тус шугам нь трасст өртсөн буюу газраа өмчилж авсан айлуудын дээгүүр явах тул тухайн айл өрхүүдийн зүгээс трассыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийг Ажлын хэсэг гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршлын маршрутыг гаргах ажил хийгдэж байна. 2022 он гараад дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ.

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ

16 айлд хохирол учруулсан гэмт хэрэгтнийг илрүүлжээ
16 айлд хохирол учруулсан гэмт хэрэгтнийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.