16 айлд хохирол учруулсан гэмт хэрэгтнийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 айлд хохирол учруулсан гэмт хэрэгтнийг илрүүлжээ

/2021.11.29/: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны зургаадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ.

Тухайн сэжигтэн нь Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг хэргийг үйлдэхдээ камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авдаг байсан тул иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.

Эрээний боомтоор ачаа нэвтрүүлэх талаар албан мэдээ ирээгүй гэлээ
Эрээний боомтоор ачаа нэвтрүүлэх талаар албан мэдээ ирээгүй гэлээ
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.