/2021.11.27/ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Цахим орчинд ковид-19-ын шинэ хувилбар болох Омикрон нь ДОХ-той хавсарсан гэсэн мэдээлэл тархаж байна. Энэ бол ямар ч ор үндэслэлгүй. Энэ нь дархлаа султай хүний биед үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа болохоос биш ДОХ-той хүнээс тухайн вирус халдварлаж, тархсан гэдэг нь ташаа мэдээлэл юм.
Өмнөд Африк нь ДОХ-ын тохиолдол нэлээд өндөр хувьтай байдаг орон учир дээрх мэдээлэл тархах үндэслэл болсон" гэв.