/2021.11.27/ Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК цаг үеийн асуудлаар өнөөдөр 11.00 цагаас эхлэн хуралдсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хурлаар коронавирусийн шинэ мутаци хувилбар болох “Омикрон”-той холбоотойгоор дотоодод авах хариу арга хэмжээ, тодорхой зөвлөмжийн талаар хэлэлцжээ.
Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
1.“Омикрон” хувилбар бүртгэгдсэн орноос ирж буй гадаадын иргэдийг Монгол Улс хүлээж авахгүй.
2.“Омикрон” хувилбар бүртгэгдсэн орноор дамжиж өнгөрсөн Монгол Улсын иргэдийг 10 хоногийн хугацаанд тусгаарлана.
3. Өнөөдөр 200 гаруй энхийг сахилулагч эх орондоо ирж байна. Тэднийг мөн 10 хоног тусгаарлана.
4. Хилийн шалган нэвтрүүлэх цэг, боомтууд дээр иргэдээс шинжилгээ авч улсын хилээр нэвтрүүлнэ.Тухайлбал, Гашуунсухайт, Алтанбулаг, Буянт-Ухаа гэх мэт.
Шадар сайд онц шаардлагатай биш бол иргэд гадны улс орон руу аялахгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна гэсэн юм.